2010 оны 3-р сарын 17, Лхагва гариг, 01:24
Бичсэн W - Like
 Шведийн The Astonishing Tribe (TAT) компани нь 2002 онд үүсэн байгуулагдаж гар утасны систем, программ хангамж зэргээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компани билээ. Гар утасны томоохон компаниуд болох Samsung, Sony Ericsson, Orange, Motorola-д ажиллаж байсан туршилагтай ажээ. Мэдээлэл технологийн хөгжлийн эрэн зуунд гар утсанд томоохон дэвшилтэт технологийг TAT-ын хамт олон Recognzr нэртэйгээр бүтээжээ. Энэ нь тухайн хүний нүүрний царайгаар мэдээлэл авч хувийн мэдээллийг өөр хүн үзхээс хамгаалдаг ажээ. Өөрөөр хэлбэл тухайн зураг дээрх хүн өөрийн царайгаа харуулсанаар тэр хүний мэдээллийг нэмэлт кодгүйгээр нээж өгнө гэсэн үг юм. Видео дээрээс илүү дэлгэрэнгүй үзээрэй.
|
2010 оны 3-р сарын 15, Даваа гариг, 16:52
Бичсэн W - Like
 Маш олон тооны вэб хөтчүүд байдаг. Эдгээрийн аль нь сайн бэ гэдэг бодол хүн болгонд төрдөг байх. Хамгийн сайн хөтөч тэгвэл ямар байх ёстой вэ? - Хурдан ачааллдаг. - Хүчин чадал бага шаарддаг. - Олон самбарт ажиллхад ямар нэгэн хүндрэл гарахгүй. - JavaScript хурдан уншидаг байх. - Санах ой бага эзэлдэг гэх мэт зүйлүүдийг хангаж байвал сайн вэб хөтөч юм.
2010 оны 3-р сарын 11, Пүрэв гариг, 18:24
Бичсэн W - Like
 Зимбабве улс нь дэлхийн цорын ганц мөнгөний ханш өндөртэй улс юм. Танд нэг жижигхээн жишээ харуулъя та эндээс ганц ширхэг нойлын цаасыг 100,000 авна гээд боддоо. Энэ улсад нойлын цаас шиг үнэтэй зүйл байхгүй. Энэ нойлын цаас ердөө 72 таслагчтай 72 удаа л хэрэглэн гэсэн үг юм. Яахав гамтай хэргэлвэл 72*2 =144 гэхдээ ингэж нойлын цаас авхын оронд улсынхаа мөнгөн дэсвгэрт 100,000 -аа нэг нэг ширхэгээр нь нойлын цаасны оронд хэргэлвэл 278 удаа багдаа хэрэглэх боломжтой. 2000 онд Зимбабве улсад бүх цагаан арьстануудыг газраасаа хөөж хар арьстнууддаа газар өгч Robert Gabriel Mugabe Зимбабве улсын ерөнхийлөгчөөр сонгогджээ. 2000 оноос эхлэж жинхэнэ хямралын орон болж хувирч 80% нь ажиллгүй байна. Энэ улсын мөнгөний ханш жилд 231 саяаар өсч байна.
2010 оны 2-р сарын 19, Баасан гариг, 19:22
Бичсэн W - Like
 Спортын хувцас үйлдвэрлэгч алдарт Puma компани гар утасны зах зээлд хүч үзэхээр шийдлээ. Дээрх зураг дээрх шиг загвартай мөн нарны гэрлээр цэнгээ авдагаараа тун давуу талтай болжээ. Утасны давуу тал нь спортын тамирчидад зориулагдан тэдэнд хэрэгтэй бүхий үйлдэлүүдийг дотроо багтаажээ. Энэхүү утсыг нарны гэрэлд 1-10 минут цэнэглэнэ. 2010 оны 4 сард 400 еврогийн үнэтэйгээр худалдаанд гарахнээ манай Монгол төгрөгөөр бол 779'700₮ болж байна.
2010 оны 2-р сарын 19, Баасан гариг, 17:10
Бичсэн W - Like
 Анх гарсан ангиасаа эхлэн хүүхэд багачуул гэлтгүй томчуулын дуртай хүүхэлдэйн киноны нэг болж нийт 3 ангыг үзэгчидэд толилуулжээ. Энэхүү киноны 4 дүгээр анги нь 2010 оны 5 сарын 21нд үзэгчидийн хүртээл болохнээ. 4 дүгээр анги нь "Shrek Forever After" нэрээр нэрлэгдсэн бөгөөд энэхүү хүүхэлдэйн киноны хамгийн сүүлчийн анги нь болохнээ. Энэ хүүхэлдэйн киног дэлхийн шилдэг хамгийн их ашиг олсон киноны 1т бичигдэж буй Аватар киноны ашиглсан технологи болох 3Dг ашиглаж бүтээсэн байна. За ингээд удахгүй гарах Shrek Forever After хүүхэлдэйн киноны трайлер буюу танилцуулга видеог хүлээн авч үзнэ үү.
Гарах он: 21/05/2010 DVD гарах он: 2010 оны 11 сард Дүрүүдэд: Mike Myers, Eddie Murphy, Cameron Diaz, Antonio Banderas, Cody Cameron, Eric Idle, Larry King, Christopher Knights, Paul McCartney, Craig Robinson, Conrad Vernon, Aron Warner Найруулагч: Theresa Chan, Gina Shay Дууны найруулагч: Harry Gregson-Williams
2010 оны 2-р сарын 13, Бямба гариг, 17:04
Бичсэн W - Like
 Дурантай Винтов бууны хүчин чадал, жин, урт, диамтер гэх зэрэг мэдээллүүдийг хүргэж байна.
2010 оны 2-р сарын 12, Баасан гариг, 13:15
Бичсэн W - Like
 Холливудын "2012” нэртэй кино дэлхий дахинд нээлтээ хийснээр дэлхийн сүйрлийн талаараа яриа улам эрчимтэй яригдах боллоо. Зөнч мэргэд, зарим нэг эрдэмтдийн баталж буйгаар бол 2012.12.21-нд дэлхий сүйрэх аж. Дэлхийн сүйрлийн талаарх уг яриа Маяачуудын цаг тооны бичгээс үүдэлтэй гэж болно. Маяа нарын сүмийн хананд сийлж үлдээсэн цаг тооны бичээсийг судалсан эрдэмтэд тэдний цаг тооны хуанли 2012.12.21-ний өдрөөр дуусаж байгааг олж тогтоожээ. Энэ нь Маяа нарынхаар бол тэг он болох юм. Ингэснээр 5126 жил үргэлжилсэн тэдний он тоолол төгсч байгаа. Цаг тоолол тэглэх үед гарцаагүй онцгой үйл явдал болдог гэдэг.
2010 оны 2-р сарын 01, Даваа гариг, 17:04
Бичсэн W - Like
Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн Microsoft компанийн Windows үйлдлийн системийг өдөр бүр хэрэглэдэг. Тус компаниас 2008 оны 10 дугаар сарын 22-нд албан ёсоор худалдаанд гаргасан Windows үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар болох Windows 7.0-д хуучин монгол бичиг буюу бидний ярьдгаар “уйгаржин” монгол бичгээр ямар нэг нэмэлт фонт, бусад туслах хэрэгсэл ашиглахгүйгээр бичих боломж оруулсан байна. Уг фонтоор Windows 7.0 дээр бичихдээ хэд хэдэн чиглэлд бичих боломжтой.
2010 оны 1-р сарын 29, Баасан гариг, 15:22
Бичсэн W - Like
 iPad хэмээх самбаран компьютер тун удахгүй бидний гар дээр ирэхнээ. Энэхүү шинэ гарч буй iPad нь iPhone-ы загвар дээр үндэслэгдэн хийгдэж хэмжээгийн томоруулж 9.7-инчийн мэдрэгчид дэлгэцтэй Өндөр нь 242.8 mm Өргөн нь 189.7 mm хэмжээтэй хийгджээ. Энэхүү самбаран ком-ын Wi-Fi суурилсан загварын жин нь 0.68 кг жинтэй. Wi-Fi болон 3G хамт суурилсан загварын жин нь 0.73 кг юм байна. Хатуу дискний багтаамж нь 16, 32 болон 64 GB гэх 3 төрлөөр хийгджээ. Apple-н ажилтан нь хэлэхдээ цэнэг барих хугацаан тасралтгүй 10 цаг барих чадвартай гэнэ. Зах зээлд худалдаалах үнэ нь хатуу дискнийн санах ойгоос хамааран $499, $599 болон $699 зарагдах ажээ. Олон улсын зах зээлд 3 сараас эхлэн худалдаалагдах юм байна.
2010 оны 1-р сарын 27, Лхагва гариг, 17:52
Бичсэн W - Like
 Takers киноны Trailer болон албан ёсны SoundTrack-ын хамт хүргэж байна. Дууны SoundTrack-г реппер Sharp Skills дуулж тун дажгүй дуу гаржээ. Энэхүү кинонд Matt Dillon, Paul Walker, Idris Elba, Jay Hernandez, Michael Ealy, T.I., Chris Brown, Hayden Christensen нар тоголжээ. 2010 оны 2-р сарын 19-нд гарахаар товлогдож байсан кино тодорхой шалтгааны уламаас 2010 оны 5-р сарын 14нд нээлтээ хийхээр болсон билээ. Энэхүү киноны найруулагчаар T.I., William Packer, Jason Geter нар хамтран ажиллаж Action/Crime жанрын киног бүтээжээ. Дашрамд дуулгахад T.I. шоронгоос 7сарын өмнө буюу 2009 оны 12 сарын 22нд гарчээ. За ингээд 5-р сард нээлтээ хийх киноны танилцуулга видео болон албан ёсны дууг нь хүлээн авна уу.
2010 оны 1-р сарын 26, Мягмар гариг, 13:40
Бичсэн W - Like
 Halloween-ы баярт зориулан жаал хүү өөрийн дуртай кино болох Iron Man ын хувцасыг гэр бүлийхэнтэйгээ хамтран бүтээжээ. Энэ хувцас нь дууны эффект, дууны удирдлага, гэрэл гэх мэт зүйлсээр тоноглон бүтээсэн юм байна. За ингээд Halloween-ы баярт зориулсан хувцасны видеог хүлээн авч үзнэ үү.
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 Дараахи > Төгсгөл >> |
|
Хуудас 4-с 1 |